VI Паул
English: Pope Paul VI

Ромын Пап болохын өмнөх үеийн амьдралын замнал

Жоржо Монтинигийн хувьд Папын нунцаар томилогдон ажилласан анхны бөгөөд цорын ганц улс нь Польш юм. 1923 онд Ватиканаас Варшавт суух нунцаар томилогдсон ч Польш улс дахь хэт үндэстний үзэлтнүүд газар авч, үймээн дэгдээж байснаас шалтгаалан аюулгүй байдлын үүднээс Ромоос түүнийг эгүүлэн татжээ.

Пап XII Пиогийн үе

1920 онд Жовани Монтинигийн санваартны хэргэм хүртэх ёслолын үеэр татуулсан гэрэл зураг

Жовани Монтинигийн мэдлэг боловсролтой, мөн зохион байгуулах болон бусдад зааж сургах төрөлхийн авьяас чадварыг нь үнэлэн 1931 оноос түүнийг Ромын Папын Дипломат Академид түүхийн профессороор ажилуулж эхэлсэн байна.1937 онд Ромын Пап, Гэгээн хутагт XII Пиогийн Төрийн хэрэг эрхлэх газарт Төрийн нарийн бичгийн даргын шууд удирдлага дор өдөр тутмын албан хэрэг эрхлэн хамаарагч болжээ.

Дэлхийн II дайны үеэр Жовани Монтини Паптай илүү ойр харилцаж, хамт мөргөл залбирал хийх болов. Жовани Монтини Ромын Папын шашны болон улс төрийн үйл хэрэгт туслах болсноор Италийн дарангуйлагч Бенито Муссолинигийн зүгээс өдөөн хатгалга болон дарамт шахалтад өртөх болов.

Дэлхийн II дайны хүнд хэцүү жилүүдэд Ватиканы удирдах тогтолцоог дайны нөхцөл байдалд тохируулан зохион байгуулах, шашны мөргөл зан үйл, шашны сургуулиудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, дайны хохирогч, дүрвэгсдэд тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг гардан зохион байгуулж байв.

Жовани Монтинигийн санаачилгаар Папын ордон болон Ватиканы бусад ордныг нээн дайны аюулд өртсөн 15000 гаруй хүмүүсийг оруулж, эмчлэн сувилах, хоол хүнсээр хангах ажлыг эхлүүлжээ. Мөн Холбоотны цэргүүдэд тусламж хүргэх, фашизмын эсрэг тэмцэж Тэнхлэгийн хүчний хорих газраас ирсэн хүмүүсийг орогнуулан хамгаалж байжээ.

Дэлхийн II Дайн дууссаны дараа Жовани Монтини Папын тусламжийн санг өргөтгөн бие даасан байгууллага болгож "Каритас Итали"-ийг байгуулсан нь өнөөдөр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй Олон улсын хүмүүнлэгийн Каритас байгууллагын эхлэл болжээ.

Милан хотын шашны их хүрээний хамба болсон нь

1953 онд Миланы шашны их хүрээний хамба, Италийн хамба нарын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилогджээ. Миланы шашны их хүрээнд хамбаар ажиллах болсноор түүний үзэл бодол олон нийтэд ил тод хүрэх болсон байна. Жовани Монтини үзэл бодлын хувьд өмнөх үеийн хамба нараас ялгаатай, зарим тохиолдолд эрс тэс байв. Тэрээр католик шашинтнууд протестантууд болон бусад шашинтнуудыг ч хүндэтгэн хүлээн авах хэрэгтэй гэж үздэг байжээ. 1957 онд Милан хотод айлчилсан Англикан сүмийн санваартнуудтай найрсаг харилцаа холбоо тогтоон Кантербэригийн хамбатай захидлаар харилцах болсон байна.

Кардиналаар өргөмжлөгдсөн нь

1958 оны 10 сард Пап XII Пио нас барж Ватиканы нууц зөвлөгөөнөөр Анжело Ронкалиг шинэ Папаар сонгожээ. Шинээр сонгогдсон Анжело буюу Пап XXIII Иохан тус оны 11 сард шинэ кардиналуудыг томилохоор нэрс зарласны дотор Жовани Монтини багтсан байв.

1958 оны 12 сарын 15-нд Пап XXIII Иохан түүнийг кардиналаар өргөмжлөв. Жовани Монтини кардинал болсныхоо дараа дэлхийн олон орноор айлчилжээ. Кардинал байх хугацаандаа 15 удаа гадаад улс оронд айлчилснаас дурьдвал 1960 онд Бразил, АНУ-ын Нью Йорк хот, Вашингтон хот, Чикаго хот, Индиана муж улсын Нотр Дам их сургууль, Бостон хот, Филадельфиа, Бальтиморт, 1962 онд Африкийн Гана, Судан, Кени, Леопольд Вангийн нутаг дэвсгэр (Одоогийн БН Конго Улс), Өмнөд Африк, Нигери улсуудад айлчилжээ.

  • Төгс жаргалт, Ромын Пап vi Паул
    Пап vi Паул 1963 онд
    Өргөмжлөгдсөн 1963 оны 6 дугаар сарын 21
    Сэнтийнээс буусан 1978 оны 8 дугаар сарын 6 (&0000000000000015.00000015 жил, &0000000000000046.00000046 хоног)
    Өмнөх xxiii Иохан
    Дараах i Иохан Паул
    Санваартны хэргэм хүртсэн 1920 оны 5 сарын 29
    Хамба ламын хэргэм хүртсэн 1954 оны 12 сарын 12
    Кардиналаар томилсон Пап xxiii Иохан
    Хувийн мэдээлэл
    Жинхэнэ нэр Жованни Баттиста Энрико Антонио Мариа Монтини
    Төрсөн 1897 оны 9 сарын 26 (1897-09-26)
    Бресча, Италийн Вант Улс
    Нас барсан 1978 оны 8 сарын 6 (80 насалсан)
    Кастель Гандолфо, Итали
    Улс Итали
    Гарын үсэг
    Гэгээн
    Тэмдэглэлт өдөр 9 сарын 26
    Хүндлэгддэг шашин Ромын Католик шашин
    Адислагдсан 2014 оны 10 сарын 1
    Гэгээн Петрийн талбай, Ватикан
    Адисласан хүн Пап Францис
    Ивээгч Милан хотын шашны их хүрээ
    Сүлд тэмдэг coat of arms of pope paul vi.svg

    Гэгээн хутагт, Ромын Пап vi Паул нь Ромын католик шашны 262 дахь тэргүүн, Ватикан улсын төрийн тэргүүн байв. 1963 онд Пап xxiii Иоханы сэнтийг залгамжилсан. Ватиканы ii Дээд Хуралдааныг тэргүүлэн шашны шинэчлэлийг эхлүүлэх, бусад итгэл бишрэлтэй илүү ойр харилцахыг эрхэмлэж байсан зэргээр түүний сэнтийд заларч байсан үеийг тодорхойлж болно.

  • Бага нас
  • Ромын Пап болсон замнал

Төгс жаргалт, Ромын Пап VI Паул
Пап VI Паул 1963 онд
Өргөмжлөгдсөн 1963 оны 6 дугаар сарын 21
Сэнтийнээс буусан 1978 оны 8 дугаар сарын 6 (&0000000000000015.00000015 жил, &0000000000000046.00000046 хоног)
Өмнөх XXIII Иохан
Дараах I Иохан Паул
Санваартны хэргэм хүртсэн 1920 оны 5 сарын 29
Хамба ламын хэргэм хүртсэн 1954 оны 12 сарын 12
Кардиналаар томилсон Пап XXIII Иохан
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр Жованни Баттиста Энрико Антонио Мариа Монтини
Төрсөн 1897 оны 9 сарын 26 (1897-09-26)
Бресча, Италийн Вант Улс
Нас барсан 1978 оны 8 сарын 6 (80 насалсан)
Кастель Гандолфо, Итали
Улс Итали
Гарын үсэг
Гэгээн
Тэмдэглэлт өдөр 9 сарын 26
Хүндлэгддэг шашин Ромын Католик шашин
Адислагдсан 2014 оны 10 сарын 1
Гэгээн Петрийн талбай, Ватикан
Адисласан хүн Пап Францис
Ивээгч Милан хотын шашны их хүрээ
Сүлд тэмдэг Coat of Arms of Pope Paul VI.svg

Гэгээн хутагт, Ромын Пап VI Паул нь Ромын католик шашны 262 дахь тэргүүн, Ватикан улсын төрийн тэргүүн байв. 1963 онд Пап XXIII Иоханы сэнтийг залгамжилсан. Ватиканы II Дээд Хуралдааныг тэргүүлэн шашны шинэчлэлийг эхлүүлэх, бусад итгэл бишрэлтэй илүү ойр харилцахыг эрхэмлэж байсан зэргээр түүний сэнтийд заларч байсан үеийг тодорхойлж болно.

Other Languages
Afrikaans: Pous Paulus VI
Alemannisch: Paul VI.
aragonés: Pavlo VI
العربية: بولس السادس
asturianu: Pablo VI
Aymar aru: Pawlu VI
azərbaycanca: VI Pavel
Boarisch: Paul VI.
беларуская (тарашкевіца)‎: Павал VI (папа рымскі)
български: Павел VI
brezhoneg: Paol VI
bosanski: Papa Pavao VI
català: Pau VI
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Gáu-huòng Paulus 6-sié
Cebuano: Papa Pablo VI
čeština: Pavel VI.
Cymraeg: Pab Pawl VI
Deutsch: Paul VI.
dolnoserbski: Pawoł VI.
English: Pope Paul VI
Esperanto: Paŭlo la 6-a
español: Pablo VI
eesti: Paulus VI
euskara: Paulo VI.a
فارسی: پل ششم
suomi: Paavali VI
français: Paul VI
Gaeilge: Pápa Pól VI
Gàidhlig: Pàpa Pòl VI
客家語/Hak-kâ-ngî: Kau-fòng Paulus 6-sṳ
hrvatski: Pavao VI.
hornjoserbsce: Pawoł VI.
հայերեն: Պողոս VI
Bahasa Indonesia: Paus Paulus VI
Ilokano: Papa Pablo VI
íslenska: Páll 6.
italiano: Papa Paolo VI
ქართული: პავლე VI
ភាសាខ្មែរ: Pope VI
Latina: Paulus VI
Lëtzebuergesch: Paul VI. (Poopst)
lumbaart: Pàol VI
lingála: Pápa Polo VI
lietuvių: Paulius VI
latviešu: Pāvils VI
Malagasy: Paoly VI (papa)
македонски: Папа Павле VI
Bahasa Melayu: Paus Paulus VI
Plattdüütsch: Paul VI.
Nederlands: Paus Paulus VI
norsk nynorsk: Pave Paul VI
norsk: Paul VI
occitan: Pau VI
Kapampangan: Papa Pablo VI
polski: Paweł VI
português: Papa Paulo VI
Runa Simi: Pawlu VI
русский: Павел VI
sicilianu: Paulu VI
srpskohrvatski / српскохрватски: Pavao VI
Simple English: Pope Paul VI
slovenčina: Pavol VI.
slovenščina: Papež Pavel VI.
српски / srpski: Папа Павле VI
svenska: Paulus VI
Kiswahili: Papa Paulo VI
Tagalog: Papa Pablo VI
Türkçe: VI. Paulus
татарча/tatarça: Павел VI
українська: Павло VI
اردو: پال ششم
Tiếng Việt: Giáo hoàng Phaolô VI
Winaray: Papa Pablo VI
吴语: 保禄六世
中文: 保祿六世