Үндэсний баярын өдөр

Монголын үндэсний их баяр наадам: Төв цэнгэлдэх хүрээлэн дэх 2006 оны улсын баяр наадмын нээлт

Үндэсний баярын өдөр гэдэг нь хуулинд заасан баярын өдөр байх бөгөөд тухайн улсын түүхэн үйл явдал мөн үндэстний хэмжээнд тэмдэглэн өнгөрөөдөг өдөр юм. Нөгөө талаас үндэсний баяр, улсын баяр гэсэн ойлголтууд нь өөр хоорондоо ялгаатай ойлголт бөгөөд энэ тохиолдолд адилтган хэрэглэдэг нь улсыг үндэстэнээр авч үзэн түүний хэмжээг бууруулсан ойлголт болно.

Улс орнуудын тэмдэглэх нь

Олон улс орнууд үндэсний баярын өдрөө тэмдэглэхдээ улсаа байгуулсан өдрийг эсвэл тусгаар тогтносон өдрөө сонгон тэмдэглэдэг (жишээ нь: АНУ-д Independence Day). Франц улс Бастилли руу довтолсон өдрийг үндэсний баярын өдрөө болгон тэмдэглэдэг. Холбооны Герман улсын хувьд Ардчилсан Герман улс Баруун Германтай эргэн нэгдсэн өдрийг түүхэн тэмдэглэлт өдөр хэмээн аравдугаар сарын 3-ыг үндэсний баярын өдрөө болгожээ.

Мөн түүнчлэн дайн дууссантай холбоотойгоор тэмдэглэх өдрүүд байх ба үүний жишээнд Энх тайвны өдөр эсвэл Ялалтын баярын өдөр зэрэг байна. Эх орноо харийн дайснаас чөлөөлсөн баярын өдөр гэж бас байх ба үүнийг нацист Германыг ялсан хэмээн Итали (4 сарын 25-нд), Нидерланд (5 сарын 5-нд), Армен, Азербайжан, Босни ба Херцеговина, Франц, Хиргис, Польш, Хасаг, Серби, Словак, Чех, Туркменистан (бүгд 5 сарын 8-нд), мөн Гүрж, Орос, Тажик, Туркменистан, Украйн, Узбек, Беларусь (бүгд 5 сарын 9-нд), Албани (11 сарын 29-нд) тэмдэглэдэг.

Other Languages
Alemannisch: Nationalfeiertag
Ænglisc: Þēodlic Dæg
العربية: يوم وطني
Boarisch: Nationalfeiadog
brezhoneg: Devezh ar vro
čeština: Státní svátek
English: National day
Esperanto: Nacia tago
español: Día nacional
فارسی: روز ملی
français: Fête nationale
עברית: חג לאומי
hrvatski: Dan državnosti
Bahasa Indonesia: Hari Kebangsaan
italiano: Festa nazionale
日本語: 国家の日
한국어: 국경일
Lëtzebuergesch: Nationalfeierdag
Bahasa Melayu: Hari Kebangsaan
Nedersaksies: Nasionale feesdag
Nederlands: Nationale feestdag
norsk nynorsk: Nasjonaldag
português: Feriado nacional
română: Zi națională
Simple English: National Day
svenska: Nationaldag
тоҷикӣ: Идҳои миллӣ
Türkçe: Millî bayram
українська: Національне свято
Tiếng Việt: Ngày quốc khánh
中文: 国庆日
粵語: 國慶