Сэтгэл судлал

Хадмал
Монгол үсгээрSedhil sudulal.PNG
буриад кирилл.сэдьхэл шудалал
монгол кирилл.сэтгэл судлал

Сэтгэл судлал, өөрөөр Психологи (эрт. грек. ψυχή — сэтгэл санаа; λόγος — мэдлэг ухаан) гэдэг нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хамгийн өргөн хэрэглэдэг. Сэтгэл судлалын чиглэлээр суралцан баклаврын зэрэг эзэмшин улмаар сэтгэл судлалын аль нэгэн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнийг сэтгэл судлаач болон сэтгэлзүйч гэдэг. Сэтгэл судлал нь хүний зан үйл, сэтгэцийн шинж, байдал, үйл явцууд, ухамсарын нарийн үйлдэлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, хүмүүс харилцаа зэргийг судалдаг юм. Мөн зарим сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлал нь хүний сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэлзүйн мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн аливаа асуудалд жишээ нь стресс гэх мэт хүний амьдралын өдөр тутмын олон талт үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Тиймээс ч нэг талаас хүн бүр сэтгэлзүйч байдаг. Сэтгэл судлал хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр, байгууллага хамт олны зан үйл, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүй, сэтгэлзүйн оношлогоо, сэтгэлзүйн тест, харьцуулсан сэтгэл судлал гэх мэт салбар шинжлэх ухаануудтай.

Түүх

Сэтгэл судлалыг хамгийн хөгшин бөгөөд хамгийн залуу шинжлэх ухаан гэж үздэг. нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.

Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлагагүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагагүй.

Other Languages
Afrikaans: Sielkunde
Alemannisch: Psychologie
aragonés: Psicolochía
العربية: علم النفس
অসমীয়া: মনোবিজ্ঞান
asturianu: Sicoloxía
azərbaycanca: Psixologiya
تۆرکجه: سایکولوژی
башҡортса: Психология
Boarisch: Psychologie
žemaitėška: Psikoluogėjė
беларуская: Псіхалогія
беларуская (тарашкевіца)‎: Псыхалёгія
български: Психология
भोजपुरी: मनोबिज्ञान
brezhoneg: Bredoniezh
bosanski: Psihologija
català: Psicologia
нохчийн: Психологи
Cebuano: Sikolohiya
corsu: Psicologia
čeština: Psychologie
kaszëbsczi: Psychòlogijô
Чӑвашла: Психологи
Cymraeg: Seicoleg
dansk: Psykologi
Deutsch: Psychologie
Thuɔŋjäŋ: Piööcëkuɛ̈nnhom
Zazaki: Psikolociye
Ελληνικά: Ψυχολογία
English: Psychology
Esperanto: Psikologio
español: Psicología
euskara: Psikologia
estremeñu: Sicologia
suomi: Psykologia
føroyskt: Sálarfrøði
français: Psychologie
Nordfriisk: Psüchologii
furlan: Psicologjie
Frysk: Psychology
Gàidhlig: Eòlas-inntinn
galego: Psicoloxía
Avañe'ẽ: Apytu'ũkuaaty
ગુજરાતી: મનોવિજ્ઞાન
Gaelg: Shicklaage
客家語/Hak-kâ-ngî: Sîm-lî-ho̍k
हिन्दी: मनोविज्ञान
Fiji Hindi: Psychology
hrvatski: Psihologija
interlingua: Psychologia
Bahasa Indonesia: Psikologi
Interlingue: Psichologie
Ilokano: Sikolohia
íslenska: Sálfræði
italiano: Psicologia
日本語: 心理学
Patois: Saikalaji
la .lojban.: menske
Basa Jawa: Psikologi
ქართული: ფსიქოლოგია
Taqbaylit: Tasnafsit
қазақша: Психология
kalaallisut: Tarnip ilinniarnera
ភាសាខ្មែរ: ចិត្តវិទ្យា
한국어: 심리학
kurdî: Psîkolojî
Кыргызча: Психология
Latina: Psychologia
Ladino: Psikolojiya
Lëtzebuergesch: Psychologie
Lingua Franca Nova: Psicolojia
Limburgs: Psychologie
Ligure: Psicologia
lietuvių: Psichologija
latviešu: Psiholoģija
मैथिली: मनोविज्ञान
македонски: Психологија
Bahasa Melayu: Psikologi
Mirandés: Psicologie
မြန်မာဘာသာ: စိတ်ပညာ
مازِرونی: روان‌شناسی
Napulitano: Psicologgia
Nedersaksies: Psychologie
नेपाली: मनोविज्ञान
नेपाल भाषा: साइकोलोजी
Nederlands: Psychologie
norsk nynorsk: Psykologi
norsk: Psykologi
Novial: Psikologia
Nouormand: Psychologie
occitan: Psicologia
ਪੰਜਾਬੀ: ਮਨੋਵਿਗਿਆਨ
Picard: Psicologie
polski: Psychologia
Piemontèis: Psicologìa
پنجابی: نفسیات
پښتو: ساپوهنه
português: Psicologia
Runa Simi: Nuna yachay
rumantsch: Psicologia
română: Psihologie
русский: Психология
русиньскый: Псіхолоґія
саха тыла: Психология
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱢᱚᱱ ᱥᱟᱬᱮᱥ
sardu: Psicologia
sicilianu: Psicoluggìa
سنڌي: نفسيات
srpskohrvatski / српскохрватски: Psihologija
Simple English: Psychology
slovenčina: Psychológia
slovenščina: Psihologija
Gagana Samoa: Saikolosi
Soomaaliga: Cilminafsi
српски / srpski: Психологија
Sesotho: Saekholoji
Seeltersk: Psychologie
Basa Sunda: Psikologi
svenska: Psykologi
Kiswahili: Elimunafsia
தமிழ்: உளவியல்
Tagalog: Sikolohiya
Tok Pisin: Saikolosi
Türkçe: Psikoloji
татарча/tatarça: Психология
українська: Психологія
اردو: نفسیات
oʻzbekcha/ўзбекча: Psixologiya
vèneto: Sicołogia
Tiếng Việt: Tâm lý học
West-Vlams: Psychologie
Winaray: Psikolohiya
吴语: 心理学
მარგალური: ფსიქოლოგია
ייִדיש: פסיכאלאגיע
Vahcuengh: Simleixhag
Zeêuws: Psyholohie
中文: 心理学
Bân-lâm-gú: Sim-lí-ha̍k
粵語: 心理學