Сэжун ван

«Сэжун» үгийг энд холбон амарчлав. « Сэжун хот»-д мөн хамаарна.
Сэжун
Чусонь улсын ван
Хаанчлал 1418 – 1450 он
(32 жил, 4-р ван)
Төрсөн огноо 1397 оны 5 сарын 15 (1397-05-15)
Төрсөн газар Ханьсон
Өнгөрсөн огноо 1450 оны 4 сарын 8
(52 насалсан)
Өнгөрсөн газар Ханьсон
Өмнөх Тэжун ван
Удаах Мүньжун ван
Хатан 11 хатан, татвар
Хүүхэд 25 агь, гүнж
Эцэг Тэжун
Эх Воньгён
Ургийн овог И овог
Оны цол сол. 세종대왕
сэ-жун-дэ-ван

Сэжун ( сол. 세종; лат-га. Sejong [1]; 1397–1450) – Чусонь улсын дөрөвдүгээр ван байв. 1418–1450 онд төр барьсан.

Солонгосын түүхэнд Кугурёгийн Куангэту, Шиллагийн Мүньмү, Чусоний Сэжун гурвыг их ван (дэ-ван) хэмээсэн байдаг.

Бага нас

Сэжун 1397 оны 5 сарын 15-нд нийслэл Ханьсон дахь вангийн ордонд Тэжун вангийн гуравдугаар хүү болон Минь Вонён хатнаас төрсөн. Овог нэр — «И Ду» ( сол. 이도). Багийн нэр - Воньжон (원정). 12 насандаа «Чүннён» их гүн хэмээгдсэн.

Хоёр ахаасаа илүү хичээл зүтгэл, эрдэм ухаантай байснаар эцэг ванд таалагдсан. 1404 онд Тэжунгийн их хүү Яннён ханхүүгээр нэр заагдсан ч ан гөрөө, амарч зугаацах хэтэрснээс 1418 онд ханхүүгээс огцорсон. Хоёрдугаар хүү Хюрён их гүн нь Сэжунд зай тавьж лам болсон. Ингээд 1418 онд «Сэжун» (세종) хэмээх оны цол аван ван өргөмжлөгдсөн боловч эцгийн нас барсан 1422 он хүртэл гардан төр бариагүй.

Other Languages
български: Седжон
català: Sejong
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Dièu-siēng Sié-cŭng
čeština: Sedžong Veliký
kaszëbsczi: Sejong Wiôldżi
Deutsch: Sejong
Esperanto: Seĝong
euskara: Sejong Handia
français: Sejong le Grand
Nordfriisk: Sejong (köning)
Հայերեն: Սեջոնգ Մեծ
Bahasa Indonesia: Sejong yang Agung
ქართული: სეჯონ დიდი
қазақша: Ұлы Седжон
한국어: 조선 세종
Latina: Sejong
lietuvių: Sejong
Bahasa Melayu: Sejong Agung
norsk nynorsk: Sejong den store
português: Rei Sejong
Scots: Sejong
සිංහල: මහා සේජොං
Simple English: Sejong the Great
ślůnski: Sejong Wjelgi
Türkçe: Sejong
українська: Седжон Великий
吴语: 朝鮮世宗
中文: 朝鮮世宗
文言: 朝鮮世宗
Bân-lâm-gú: Tiâu-sián Sè-chong
粵語: 李裪