Нью-Йорк Муж Улс

Нью-Йорк муж улс
англ. State of New York
Нью-Йорк муж улсын далбааНью-Йорк муж улсын сүлд
ДалбааСүлд
Хоч(нууд): The Empire State (Эзэнт Улс Муж Улс)
Уриа: Excelsior[1]
Нью-Йорк муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэлбайхгүй
НийслэлОлбани
Хамгийн том хотНью-Йорк хот
Хамгийн том хотуудын бөөгнөрөлӨргөн Нью-Йорк
Нутаг дэвсгэр АНУ-д 27-д орно
 - Нийт141,299 км²
 - Өргөн455 км
 - Урт530 км
 - Усны эзлэх %13.3
 - Өргөрөг40° 30′ N - 45° 1′ N
 - Уртраг71° 51′ W - 79° 46′ W
Хүн ам АНУ-д 3-д орно
 - Нийт19,297,729 (2007 оны тооцоо)[2]
 - Нягтшил157.81/км²
АНУ-д 7-д орно
Өндөр 
 - Хамгийн өндөр цэгМарси уул[3]
1,629 м
 - Дундаж305 м
 - Хамгийн нам цэгАтлантын Далай[3]
0 м
АНУ-д нэгдсэн 1788 оны долдугаар сарын 26 (11)
Амбан захирагчДэвид Пэйтерсон (АН)
Дэд захирагчДийн Скилос (БНН) (acting)
АНУ-ын сенатчидЧарльз Шюмер (АН)
Хиллари Родхэм Клинтон (АН)
Конгрессын төлөөлөгчидЖагсаалт
Цагийн бүсДорнод: UTC-5/-4
ТовчлолуудNY US-NY
Вэбсайтwww.ny.gov
"Нью-Йорк" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Нью-Йорк (хот)-г үзнэ үү.

Нью-Йорк (англ. New York) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын муж улсууд болон Зүүн Хойд бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс бөгөөд хүн амаар АНУ-ын муж улсууд дунд гуравт ордог. Тус муж улс нь өмнө талаараа Нью-Жерси, Пеннсилвани, зүүн талаараа Коннектикут, Массачусеттс, Вермонт муж улсуудтай хиллэдэг. Түүнчлэн далайгаар Лонг-Айлендаас зүүн тийш Рөүд-Айленд муж улстай хиллэдгээс гадна баруун хойд зүгт Канадын Кэбэк, Онтарио мужуудтай хиллэдэг. Нью-Йоркийг Нью-Йорк хотоос ялгахын тулд байнга Нью-Йорк Муж Улс гэж хэлдэг.

Нью-Йорк Муж Улс төдийгүй Америкийн Нэгдсэн Улсын хамгийн том хот болох Нью-Йорк хот нь АНУ руу цагаачлах үүд болж байсан түүх болон санхүү, соёл, тээвэр, үйлдвэрлэлийн төвийн байр сууриараа алдартай юм. Муж улс болон хот хоёулаа XVII зуунд амьдарч байсан, хожим Англи болон Шотландын II ба VII Жэймс болсон Йоркийн гүн Жэймс Стюартын нэрээр нэрлэгджээ.

Нью-Йоркод XVII зууны эхээр голландчууд болон францчууд анх нүүдэллэн ирэх үед энэ бүс нутагт Алгонкин, Ирокез, Ленапе аймгийн уугуул америкчууд суудаг байжээ. 1609 онд анх Хэнри Хадсоны нээсэн тус бүс нутагт голландчууд 1614 онд одоогийн Олбани хотын ойролцоо Форт Оранж хэмээх бэхлэлт барьсан бөгөөд 1624 онд Олбани ба Манхэттэнг хоёуланг нь колоничилжээ. Тус бүс нутаг хожим 1664 онд Их Британийн Вант Улсад нэгтгэгдсэн. Энэхүү Нью-Йорк муж хэмээх Британийн колонийн хил хязгаар өнөөгийн Нью-Йорк Муж Улсын хил хязгаартай ерөнхийдөө төстэй. Америкийн Хувьсгалт Дайны бүх тулалдааны гуравны нэг орчим нь Нью-Йоркод болжээ. Нью-Йорк 1776 оны долдугаар сарын 9-нд тусгаар тогтносон муж улс болж, өөрийн үндсэн хуулимйг 1777 онд баталсан. Тус муж улс 1788 оны долдугаар сарын 26-нд АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталж, АНУ-ын 11 дэх муж улс болсон. АНУ-ын Худалдааны департаментийн мэдээлснээр Нью-Йорк нь гадаадын жуулчдын зочилдог гол газар бөгөөд аялал жуулчлалаар Флорида, Калифорни хоёрыг ардаа орхижээ.

Эшлэл

  1. New York State Motto. New York State Library (2001-01-29). 2007-11-16-д хандсан.
  2. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  3. 3.0 3.1 Elevations and Distances in the United States. U.S Geological Survey (April 29, 2005). 2006 оны November 6-д хандсан.
Other Languages
አማርኛ: ኒው ዮርክ
Ænglisc: Nīwe Eoforwīc
Aymar aru: New York suyu
azərbaycanca: Nyu-York ştatı
башҡортса: Нью-Йорк (штат)
žemaitėška: Niojuorks (valstėjė)
Bikol Central: Nueva York (estado)
беларуская: Нью-Ёрк (штат)
беларуская (тарашкевіца)‎: Нью-Ёрк (штат)
български: Ню Йорк (щат)
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: নিউ ইয়র্ক
brezhoneg: New York (Stad)
Chavacano de Zamboanga: Nueva York
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Niū-iók-ciŭ
ᏣᎳᎩ: ᏄᏯᎩ
čeština: New York (stát)
kaszëbsczi: Nowi Jork (stón)
emiliàn e rumagnòl: New York (stat)
Esperanto: Nov-Jorkio
føroyskt: New York
Nordfriisk: New York
Gagauz: New York
ગુજરાતી: ન્યૂ યૉર્ક
客家語/Hak-kâ-ngî: New York
Hawaiʻi: Nuioka
हिन्दी: न्यूयॉर्क
Fiji Hindi: New York
hrvatski: New York
hornjoserbsce: New York (stat)
Kreyòl ayisyen: Nou Yòk (eta)
interlingua: New York (stato)
Bahasa Indonesia: New York
Interlingue: New York (state)
Igbo: Nú Yọk
Iñupiak: Nutaaq Yurkaq
Ilokano: New York
íslenska: New York-fylki
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᓂᐅ ᐃᐅᕐᒃ
la .lojban.: niu,IORK
Qaraqalpaqsha: Nyu york Shtati
ភាសាខ្មែរ: ញូវយ៉ក
한국어: 뉴욕주
kurdî: New York
Lëtzebuergesch: New York (Bundesstaat)
Lingua Franca Nova: New York
لۊری شومالی: نیویورک
मैथिली: न्यू योर्क
олык марий: Нью-Йорк (штат)
Māori: New York
кырык мары: Нью-Йорк (штат)
Bahasa Melayu: New York
မြန်မာဘာသာ: နယူးယောက်ပြည်နယ်
مازِرونی: نیویورک ایالت
Plattdüütsch: New York (Bundsstaat)
नेपाल भाषा: न्यु यर्क
Nederlands: New York (staat)
norsk nynorsk: Delstaten New York
ଓଡ଼ିଆ: ନିଉ ୟର୍କ
ਪੰਜਾਬੀ: ਨਿਊ ਯਾਰਕ
Kapampangan: New York
Papiamentu: New York
پنجابی: نیو یارک
پښتو: نيويارک
Runa Simi: New York suyu
rumantsch: New York (stadi)
română: New York (stat)
русиньскый: Ню Йорк (штат)
संस्कृतम्: न्यू यार्क्
саха тыла: Нью Йорк, штат
sicilianu: New York (statu)
Scots: New York
سنڌي: نيو يارڪ
davvisámegiella: New York (oassestáhta)
srpskohrvatski / српскохрватски: New York (savezna država)
Simple English: New York
Gagana Samoa: Niu Ioka (Sitete)
Soomaaliga: New York (gobol)
shqip: Nju Jork
српски / srpski: Њујорк (држава)
Sunda: New York
Kiswahili: New York (jimbo)
Türkmençe: Nýu-Ýork ştaty
Tagalog: New York
татарча/tatarça: Нью-Йорк (штат)
ئۇيغۇرچە / Uyghurche: Nyuyork Shitati
українська: Нью-Йорк (штат)
اردو: نیو یارک
oʻzbekcha/ўзбекча: Nyu York (shtat)
Tiếng Việt: New York (tiểu bang)
West-Vlams: New York (stoat)
Volapük: New York (tat)
吴语: 纽约州
хальмг: Нью-Йорк
isiXhosa: INyuyokhu
ייִדיש: ניו יארק
Zeêuws: New York
中文: 纽约州
文言: 紐約州
Bân-lâm-gú: New York
粵語: 紐約州