Колумби
English: Colombia

República de Colombia
Бүгд Найрамдах Колумби Улс
Төрийн_далбааСүлд тэмдэг
Төрийн далбааТөрийн сүлд
Уриа
Oh, Gloria Inmarcesible!
Төрийн дуулал
Libertad y Orden
"Эрх чөлөө, дэг журам"
Байршил
НийслэлБогота Left
Албан ёсны хэл(нүүд)Испани хэл
ЗасаглалЕрөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Улс
- ЕрөнхийлөгчИван Маркес
- Дэд ерөнхийлөгчМарта Рамирес
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Испаниас тусгаар тогтносноо зарласан1810 оны 7 сарын 20
- Хүлээн зөвшөөрөгдсөн1819 оны 8 сарын 7
Газар нутаг
- Нийт1,141,748 км² (26-д)
- Ус (%)8.8
Хүн ам
- 2009 оны 1 сар оны тооцоо44,760,630 (29-д)
- 2005 оны тооллого42,888,592
- Нягтшил40/км² (168-д)
ҮНБ2007 оны тооцоо
- Нийт$378.624 тэрбум[1] (28-д)
- 1 хүнд оногдох ҮНБ$7,968[1] (82-д)
ХХИ (2008 он)0.787 (80-д) – дунд зэрэг
Мөнгөн тэмдэгтПесо (COP)
Цагийн бүсUTC-5
Улсын домэйн нэр.co
Утасны код+57

Колумби (исп. Colombia), албан ёсоор Бүгд Найрамдах Колумби Улс (исп. República de Colombia), нь Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших улс юм. Зүүн талаараа Венесуэл[2], Бразил;[3], өмнө талаараа Эквадор, Перу;[4], баруун хойд талаараа Панам улсуудтай хиллэх бөгөөд хойд талд нь Карибын тэнгис, баруун талд нь Номхон далай оршино. Мөн тус улс нь усан хилээр Ямайка, Хаити, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Хондурас, Никарагуа болон Коста-Рика улсуудтай хиллэдэг байна[5][6]. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 26-д, Өмнөд Америкт Бразил, Аргентин, Перугийн дараа 4-т орно. Мөн испани хэлээр ярилцагч хүн амынхаа тоогоор дэлхийд Мексик, Испанийн дараа ордог томоохон улс болно.

Одоогийн Колумби улсын газар нутагт эрт цагт Муйска, Куймбаяа, Тайрона зэрэг индианы овог аймгууд оршин суудаг байв. Испаничууд 1499 онд хөл тавьснаар тэдний колоничлолын үе эхэлж, одоогийн Колумби, Венесуэл, Эквадор, Панамын газар нутгийг нэгтгэсэн Шинэ Гранадагийн колонийн төв нь Богота болж байлаа[7]. Шинэ Гранада 1819 онд Испаниас тусгаар тогтносон ч шинээр байгуулагдсан "Их Колумби" улс 1830 онд задарч, Венесуэл, Эквадор улсууд өрх тусгаарлажээ. Тэр үед одоогийн Колумби, Панам улсууд Шинэ Гранадагийн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан байна. Шинэ улс маань 1858 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан Холбооны улс болж Гранадины Холбоо, мөн 1863 онд Колумбийн Нэгдсэн Улс гэдэг нэртэй оршин тогтнож байгаад эцэстээ 1886 онд Колумбийн Бүгд Найрамдах Улс болсон байна[8]. Панам улс 1903 онд Колумбиас салжээ.

Колумби нь үндсэн хуульт засгийн газрын урт удаан уламжлалтай бөгөөд 1848, 1849 онд тус тус байгуулагдсан Колумбийн Либерал Нам, Колумбийн Консерватив Намууд нь Өмнөд Америк дахь одоо байгаа хамгийн эртний улс төрийн намууд болно. Гэвч тэдгээр нам нь хоорондоо хүч хэрэглэх байдлаар тэмцэлдэж ирсэн бөгөөд Мянган өдрийн дайн (1899-1902) болон 1948 онд эхэлсэн хүчирхийлэл зэргийг дурьдаж болно. 1960-аад оноос засгийн газрын цэргүүд, зүүн жигүүрийн босогчид болон баруун жигүүрийн хагас цэрэгжсэн байгууллагуудын хооронд тус тивд хамгийн удаан үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн явагдсаар байгаа. Хууль бус кокайны наймаагаар цэнэглэгдсэн талуудын мөргөлдөөн 1990-ээд онд улам идэвхжсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд босогчид зэр зэвсгээр хомсдож эхэлсэн, эсвэл засгийн газрыг түлхэн унагахыг ард түмэн дэмжихээ больсон зэргээс хүчирхийлэл багасч буй. Засгийн газартай хийсэн энхтайвны хэлэлцээрүүдийн үр дүнд олон хагас цэрэгжсэн байгууллагууд зэвсгээ хураалгаж, босогчид олон газарт хяналтаа алдсаар байгаа юм[8]. Колумб нь хүн амины хэрэг гаралтын хувиар олон жилийн турш дэлхийд тэргүүлж байсан ч 2002 оноос эхлэн бараг 2 дахин буураад байгаа[9].

Колумби нь Өмнөд Америкт 4-т орох том эдийн засагтай. Уугуул оршин суугчид, Испанийн колоничлогчид, Африкаас авчирсан боолуудын үр удам болон 20-р зуунд Европ, Ойрхи Дорнодоос шилжин суурьшигчид нь тус улсыг соёлын баялаг өвтэй болгосон билээ. Энэ нь мөн Колумбийн газарзүйн онцлог байдлаас ч шалтгаалсан. Хүн ам төвлөрсөн суурин газруудын ихэнх нь Андын нурууны өндөрлөг газруудад байдаг, мөн Амазоны чийглэг ой, халуун орны хээр болон Карибын тэнгис, Номхон далайн эргийн шугам нь тус улсыг байгаль цаг уурын бараг бүх нөхцлийг агуулсан дэлхийн 17 улсын нэг болгодог юм.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Колумби – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Колумби – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Other Languages
Аҧсшәа: Колумбиа
Acèh: Kolombia
адыгабзэ: Коломбие
Afrikaans: Colombia
Akan: Colombia
Alemannisch: Kolumbien
አማርኛ: ኮሎምቢያ
aragonés: Colombia
Ænglisc: Colombia
العربية: كولومبيا
ܐܪܡܝܐ: ܩܘܠܘܡܒܝܐ
asturianu: Colombia
Aymar aru: Kuluwya
azərbaycanca: Kolumbiya
تۆرکجه: کولومبیا
башҡортса: Колумбия
Bali: Kolombia
Boarisch: Kolumbien
žemaitėška: Kuolombėjė
Bikol Central: Kolombya
беларуская: Калумбія
беларуская (тарашкевіца)‎: Калюмбія
български: Колумбия
भोजपुरी: कोलंबिया
Bislama: Colombia
Banjar: Kolombia
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: কলম্বিয়া
brezhoneg: Kolombia
bosanski: Kolumbija
буряад: Колумби
català: Colòmbia
Chavacano de Zamboanga: Colombia
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Colombia
нохчийн: Колумби
Cebuano: Colombia
Chamoru: Colombia
کوردی: کۆلۆمبیا
corsu: Colombia
qırımtatarca: Kolombiya
čeština: Kolumbie
Чӑвашла: Колумби
Cymraeg: Colombia
dansk: Colombia
Deutsch: Kolumbien
Thuɔŋjäŋ: Colombia
Zazaki: Kolombiya
dolnoserbski: Kolumbiska
डोटेली: कोलम्बिया
ދިވެހިބަސް: ކޮލަންބިއާ
eʋegbe: Colombia
Ελληνικά: Κολομβία
emiliàn e rumagnòl: Colombia
English: Colombia
Esperanto: Kolombio
español: Colombia
eesti: Colombia
euskara: Kolonbia
estremeñu: Colómbia
فارسی: کلمبیا
suomi: Kolumbia
Võro: Colombia
Na Vosa Vakaviti: Colombia
føroyskt: Kolumbia
français: Colombie
arpetan: Colombie
Nordfriisk: Kolumbien
furlan: Colombie
Frysk: Kolombia
Gaeilge: An Cholóim
Gagauz: Kolumbiya
贛語: 哥倫比亞
kriyòl gwiyannen: Lakolonbi
Gàidhlig: Coloimbia
galego: Colombia
Avañe'ẽ: Kolómbia
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: कोलंबिया
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐌺𐌰𐌿𐌻𐌿𐌼𐌱𐌾𐌰
ગુજરાતી: કોલમ્બિયા
Hausa: Kolombiya
客家語/Hak-kâ-ngî: Colombia
Hawaiʻi: Kolomupia
עברית: קולומביה
हिन्दी: कोलम्बिया
Fiji Hindi: Colombia
hrvatski: Kolumbija
hornjoserbsce: Kolumbiska
Kreyòl ayisyen: Kolonbi
magyar: Kolumbia
հայերեն: Կոլումբիա
interlingua: Colombia
Bahasa Indonesia: Kolombia
Interlingue: Columbia
Igbo: Colombia
Ilokano: Colombia
íslenska: Kólumbía
italiano: Colombia
日本語: コロンビア
Patois: Kolombia
la .lojban.: kolombias
Jawa: Kolombia
ქართული: კოლუმბია
Qaraqalpaqsha: Kolumbiya
Taqbaylit: Kulumbya
Kabɩyɛ: Kolombi
Kongo: Kolombia
Gĩkũyũ: Colombia
қазақша: Колумбия
kalaallisut: Colombia
ភាសាខ្មែរ: កូឡុំប៊ី
ಕನ್ನಡ: ಕೊಲೊಂಬಿಯ
한국어: 콜롬비아
kurdî: Kolombiya
kernowek: Kolombi
Кыргызча: Колумбия
Latina: Columbia
Ladino: Kolombia
Lëtzebuergesch: Kolumbien
лакку: Колумбия
лезги: Колумбия
Lingua Franca Nova: Colombia
Limburgs: Colombia
Ligure: Colombia
lumbaart: Culumbia
lingála: Kolombi
لۊری شومالی: کولومبیا
lietuvių: Kolumbija
latgaļu: Kolumbeja
latviešu: Kolumbija
Basa Banyumasan: Kolombia
Malagasy: Kolombia
олык марий: Колумбий
Māori: Koromōpia
Minangkabau: Kolombia
македонски: Колумбија
മലയാളം: കൊളംബിയ
मराठी: कोलंबिया
кырык мары: Колумби
Bahasa Melayu: Colombia
Malti: Kolombja
Mirandés: Colómbia
မြန်မာဘာသာ: ကိုလံဘီယာနိုင်ငံ
эрзянь: Колумбия
مازِرونی: کلمبیا
Dorerin Naoero: Korombiya
Nāhuatl: Colombia
Napulitano: Colombia
Plattdüütsch: Kolumbien
नेपाली: कोलम्बिया
नेपाल भाषा: कोलोम्बिया
Nederlands: Colombia
norsk nynorsk: Colombia
norsk: Colombia
Novial: Kolombia
Nouormand: Coloumbie
Sesotho sa Leboa: Kolombia
occitan: Colómbia
Livvinkarjala: Kolumbii
Oromoo: Kolombiyaa
ଓଡ଼ିଆ: କଲମ୍ବିଆ
Ирон: Колумби
ਪੰਜਾਬੀ: ਕੋਲੰਬੀਆ
Pangasinan: Colombia
Kapampangan: Colombia
Papiamentu: Colombia
Picard: Colombie
Deitsch: Kolumbien
Norfuk / Pitkern: Kolombiya
polski: Kolumbia
Piemontèis: Colombia
پنجابی: کولمبیا
português: Colômbia
Runa Simi: Kulumbya
rumantsch: Columbia
romani čhib: Kolombiya
Kirundi: Colombia
română: Columbia
русский: Колумбия
русиньскый: Колумбия
Kinyarwanda: Kolombiya
संस्कृतम्: कोलोम्बिया
саха тыла: Колумбия
sardu: Colòmbia
sicilianu: Colombia
Scots: Colombie
سنڌي: ڪولمبيا
davvisámegiella: Colombia
srpskohrvatski / српскохрватски: Kolumbija
Simple English: Colombia
slovenčina: Kolumbia
slovenščina: Kolumbija
Gagana Samoa: Kolomupia
chiShona: Colombia
Soomaaliga: Kolombiya
shqip: Kolumbia
српски / srpski: Колумбија
Sranantongo: Kolombikondre
Seeltersk: Kolumbien
Sunda: Kolombia
svenska: Colombia
Kiswahili: Kolombia
ślůnski: Kolůmbijo
Sakizaya: Columbia
తెలుగు: కొలంబియా
tetun: Kolómbia
тоҷикӣ: Кулумбия
ትግርኛ: ኮሎምቢያ
Türkmençe: Kolumbiýa
Tagalog: Colombia
Setswana: Colombia
lea faka-Tonga: Kolomipia
Tok Pisin: Kolambia
Türkçe: Kolombiya
Xitsonga: Colombia
татарча/tatarça: Колумбия
reo tahiti: Colombia
тыва дыл: Колумбия
удмурт: Колумбия
ئۇيغۇرچە / Uyghurche: كولومبىيە
українська: Колумбія
اردو: کولمبیا
oʻzbekcha/ўзбекча: Kolumbiya
vèneto: Cołonbia
vepsän kel’: Kolumbii
Tiếng Việt: Colombia
West-Vlams: Colombia
Volapük: Kolumbän
walon: Colombeye
Winaray: Colombia
Wolof: Koloombi
吴语: 哥伦比亚
isiXhosa: IsiColombia
მარგალური: კოლუმბია
ייִדיש: קאלאמביע
Yorùbá: Kòlómbìà
Vahcuengh: Colombia
Zeêuws: Colombia
中文: 哥伦比亚
文言: 哥倫比亞
Bân-lâm-gú: Colombia
粵語: 哥倫比亞
isiZulu: IKolombiya