Зүүнгарын хаант улс

Монгол улсууд 14-17-р зуунд: Монгол Улс, Дөрвөн Ойрад, Моголистан
Монгол улсууд 17-р зуунд: Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан
1750 оны үеийн Зүүнгарын хаант улс

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарыг нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн гэж бичдэг. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Кыргызстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж байв.

1610 оноос Зүүнгарын хаант улсын суурь тавигдах үеээс Ойрадын удирдагчид хунтайж хэмээх цолтой байв[1]. 1678 онд Галдан Далай ламаас Бошигт хан цол хүртсэн үеэс эхлэн Цэвээнравдан, Галданцэрэн хаан, Даваач нар хаан цолтойгоор засаглаж байсан ажээ. Ойрадын Цорос, Өөлд аймгууд Ойрадын цэргийн зүүн талд жагсдаг байсан тул хожим Зүүнгарчууд гэж нэрлэгдэх болжээ. Цоросууд 17-р зуунд хүчирхэгжин урьд нь Ойрадыг тэргүүлж байсан Хошууд аймгийн оронд Ойрадыг толгойлон хүчирхэг улс байгуулсан нь Зүүнгарын улс болсон юм.

Other Languages