Зак Лавайн

Зак Лавайн (англ. Zach LaVine, 1995 оны гуравдугаар сарын 10-нд Вашингтон мужийн Рентон хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Миннесота Тимбервулвз» багт шидэгч-хамгаалагчаар тоглодог. «Рүүки» улиралдаа цагирагт тохох тэмцээнд аваргалсан.

Замнал

Лавайны аав мэргэжлийн хөлбөмбөг, ээж софтболын тамирчид байв.[1] 2012 оны зургаадугаар сарын 20-нд Калифорнийн их сургуулийн дасгалжуулагч Бен Хоуландын хараанд өртсөнөөр 2013 онд тоглогчийн замналаа эхэлсэн байдаг.[2] 2013/2014 онд зургаа дахь тоглогчийн байрнаас шилдэг төгсөгч Расселл Уэстбрүүкийг санагдуулам чадварлаг тохолтоороо Лавайн гялалзаж байлаа.

2014 оны зургаадугаар сарын 26-нд драфтын №13 сонголтоор «Миннесота Тимбервулвзэд» очиж, тэсрэлт хийх нөхцөлтэй гэрээг долоодугаар сарын 8-нд байгуулав.[3] Улмаар 20 оноо, 10 дамжуулалтын босго давсан НБА-гийн түүхэнд дөрөв дэх өсвөр насны тоглогчоор Лавайн 2014 оны арванхоёрдугаар сарын 6-нд «Сан-Антониогийн» эсрэг анх дабл-даблдахдаа (22 оноо, 10 дамжуулалт) тодров.[4]

Гайхалтай үзүүлбэрүүдээр өөрийгөө бахдуулан[5] 2015 оны цагирагт тохох тэмцээнд түрүүлсэн.

Other Languages
العربية: زاك لافين
azərbaycanca: Zak Lavin
Deutsch: Zach LaVine
English: Zach LaVine
español: Zach LaVine
français: Zach LaVine
galego: Zach LaVine
עברית: זאק לאבין
հայերեն: Զաք Լավին
italiano: Zach LaVine
Nederlands: Zach LaVine
polski: Zach LaVine
português: Zach LaVine
русский: Лавин, Зак
српски / srpski: Зек Лавин
Türkçe: Zach LaVine
Volapük: Zach LaVine