Газар хөдлөлт

1963-1998 оны хооронд тохиолдсон газар хөдлөлтийн эпицентрүүд
Газар хөдлөлтийн Эпицентр (голомт) ба Гипоцентр.

Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөх үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.

Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижих болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами үүснэ.

Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн ихэвчлэн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ.

Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээхи цэгийг эпицентр гэнэ.

Газар хөдлөлтийн шалтгаан

Хагаралын төрөл

Тектоник гаралтай газар хөдлөлт дэлхий дээр хаа сайгүй тохиолдоно. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтанд орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагаралын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүснэ.

Плитийн трансформ ба конвергент заагуудын нь газрын гадаргууд, маш том хагарлын дагуу байрлах ба плитүүд энэ заагийн дагуу хөдөлж байдаг. Хагаралын дагуу уг хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт орж, хөдөлгөөн зогсоход плитийн түлхэх хүчнээс ихээхэн энерги, тухайн хөдлөхөө болисон плитийн зааг, хагарал орчимд хуримтлагдана. Хуримтлагдаж буй энерги саадыг эвдэх хэмжээнд хүртэл энэ зогсонги байдал үргэлжлэх ба энерги хязгаараас давахад хөдөлгөөн огцом хөдлөхөд хуримтлагдсан энерги чөлөөлөгдөн газар хөдлөлт үүснэ.

Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10% нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнхи нь хагарал үүсгэх, хагаралын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг байна.

Дэлхийн томоохон газар хөдлөлтүүд

  • Шансигийн газар хөдлөлт ( 1556 он, Хятад). Хүн төрлөхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт гэж тооцогддог. 830,000 хүн нас барсан.
  • Либсоны газар хөдлөлт ( 1755 он), Европ, ба хойд Африкийг хамарсан цунамигаас болж 60,000-аас 100,000 хүн нас барсан.
  • Сан Францискогийн газар хөдлөлт (1906 он, АНУ). Рихтерийн шаталбараар 7.7 - 8.3; 3,000 хүн нас барж, 400 сая ам.дол.-ийн хохирол учирсан.
  • Токиогийн газар хөдлөлт (1923 он, Япон). 140,000 хүн нас барсан.
  • Балочистаны газар хөдлөлт (1935 он, Пакистан). 30,000 - 60,000 хүн нас барсан
  • Чилийн газар хөдлөлт (1960 он, Чили). Хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тооцогддог, 9.5 балл.
  • Анкашийн газар хөдлөлт ( 1970 он, Перу). Хөрсний гулсалтад Перугийн Янгай хот дарагдаж, 40,000 хүн нас барсан.
  • Манагуагийн газар хөдлөлт (1972 он, Никрагуа). Шөнө дунд болсон газар хөдлөлтөөр хотын 90% нурж, 10,000 хүн нас барсан.
  • Таньшаны газар хөдлөлт (1976 он, Хятад). ХХ зууны, хамгийн их хүний амь хохироосон газар хөдлөлт. Албан ёсны мэдээгээр 255,000, гэвч мэргэжилтнүүд үүнээс хоёроос гурав дахин олон хүн нас барсан гэж үздэг.
  • Гватемалийн газар хөдлөлт (1976 он, Гватемал). 23,000 хүн нас барж, 77,000 хүн бэртсэн.
  • Aрмяний газар хөдлөлт (1988 он, Армян). 26,000 хүн нас барсан.
  • Кобэгийн газар хөдлөлт (1995 он, Япон). 6,400 хүн нас барсан.
  • Чи-Чи газар хөдлөлт (1999 он, Тайвань). 2,000 хүн нас барсан.
  • Суматра-Андаманы газар хөдлөлт (2004 он, 12 сарын 26, Энэтхэгийн далай). 9.3 баллын газар хөдлөлт. Газар хөдлөлтийн эпицентр нь Индонезийн Суматра арал байсан ба газар хөдлөлтөөр үүссэн цунами 285,000 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.
  • Японы газар хөдлөлт (2011 он, 3 сарын 11). 9,1 баллын газар хөдлөлт. Газар хөдлөлтийн эпицентр нь Хонсю-оос 130 км хол байсан ба газар хөдлөлтөөр үүссэн цунами 15,883 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.
Other Languages
Afrikaans: Aardbewing
Alemannisch: Erdbeben
aragonés: Tierratremo
Ænglisc: Eorþbeofung
العربية: زلزال
অসমীয়া: ভূমিকম্প
asturianu: Terremotu
azərbaycanca: Zəlzələ
تۆرکجه: زلزله
башҡортса: Ер тетрәү
Boarisch: Eadbebm
žemaitėška: Žemės kustiejėms
Bikol Central: Linog
беларуская: Землетрасенне
беларуская (тарашкевіца)‎: Землятрус
български: Земетресение
भोजपुरी: भुँइडोल
Bahasa Banjar: Lindu
বাংলা: ভূমিকম্প
brezhoneg: Kren-douar
bosanski: Zemljotres
català: Terratrèmol
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Dê-cīng
Cebuano: Linog
corsu: Terramotu
čeština: Zemětřesení
Чӑвашла: Çĕр чĕтрени
Cymraeg: Daeargryn
dansk: Jordskælv
Deutsch: Erdbeben
Zazaki: Erdlerz
डोटेली: भूकम्प
Ελληνικά: Σεισμός
emiliàn e rumagnòl: Taramòt
English: Earthquake
Esperanto: Tertremo
español: Terremoto
eesti: Maavärin
euskara: Lurrikara
estremeñu: Terremotu
Võro: Maavärrin
føroyskt: Jarðskjálvti
français: Séisme
Nordfriisk: Eerdbeewrin
Frysk: Ierdbeving
Gaeilge: Crith talún
贛語: 地震
Gàidhlig: Crith-thalmhainn
galego: Terremoto
Avañe'ẽ: Yvyryrýi
Bahasa Hulontalo: Liluhu
ગુજરાતી: ધરતીકંપ
客家語/Hak-kâ-ngî: Thi-thûng
हिन्दी: भूकम्प
hrvatski: Potres
Kreyòl ayisyen: Tranblemanntè
magyar: Földrengés
Հայերեն: Երկրաշարժ
interlingua: Seismo
Bahasa Indonesia: Gempa bumi
Ilokano: Gingined
íslenska: Jarðskjálfti
italiano: Terremoto
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᓴᔪᑉᐱᓛᕗᖅ
日本語: 地震
Patois: Oertkwiek
Basa Jawa: Lindhu
ქართული: მიწისძვრა
Taqbaylit: Zenzla
қазақша: Жер сілкіну
ភាសាខ្មែរ: រញ្ជួយផែនដី
ಕನ್ನಡ: ಭೂಕಂಪ
한국어: 지진
Ripoarisch: Äädbevve
kurdî: Erdhej
Кыргызча: Жер титирөө
Latina: Terrae motus
Lëtzebuergesch: Äerdbiewen
Limburgs: Eerdsjók
lingála: Moningí
latviešu: Zemestrīce
Baso Minangkabau: Gampo bumi
македонски: Земјотрес
മലയാളം: ഭൂകമ്പം
मराठी: भूकंप
Bahasa Melayu: Gempa bumi
Mirandés: Sismo
မြန်မာဘာသာ: ငလျင်လှုပ်ခြင်း
Napulitano: Tarramute
Plattdüütsch: Eerdbeven
Nedersaksies: Eardbewing
नेपाली: भुईंचालो
नेपाल भाषा: भुखा
Nederlands: Aardbeving
norsk nynorsk: Jordskjelv
norsk: Jordskjelv
Diné bizaad: Kéyah haʼdéísná
occitan: Tèrratrem
ଓଡ଼ିଆ: ଭୂମିକମ୍ପ
ਪੰਜਾਬੀ: ਭੁਚਾਲ
Papiamentu: Terremoto
پنجابی: بھونچال
پښتو: رېږدله
português: Sismo
Runa Simi: Pacha kuyuy
rumantsch: Terratrembel
română: Cutremur
русиньскый: Землетрясїня
Kinyarwanda: Umutingito
संस्कृतम्: भूकम्पः
саха тыла: Сир хамсааһына
sardu: Terremotu
sicilianu: Tirrimotu
Scots: Yirdquauk
srpskohrvatski / српскохрватски: Potres
සිංහල: භූචලන
Simple English: Earthquake
slovenčina: Zemetrasenie
slovenščina: Potres
Soomaaliga: Dhulgariir
shqip: Tërmeti
српски / srpski: Земљотрес
Sranantongo: Grontapubeyfi
Basa Sunda: Lini
svenska: Jordbävning
తెలుగు: భూకంపం
тоҷикӣ: Заминларза
Tagalog: Lindol
Türkçe: Deprem
татарча/tatarça: Җир тетрәү
ئۇيغۇرچە / Uyghurche: يەر تەۋرەش
українська: Землетрус
اردو: زلزلہ
oʻzbekcha/ўзбекча: Zilzila
vèneto: Teremoto
Tiếng Việt: Động đất
West-Vlams: Eirdbevienge
Winaray: Linog
吴语: 地震
isiXhosa: Inyikima
მარგალური: დიხაშნწალუა
Vahcuengh: Deihdoengh
中文: 地震
文言: 地震
Bân-lâm-gú: Tē-tāng
粵語: 地震