Агаарын даралт

Агаарын даралтын далайд үзүүлэх даралт 15 жилийн дундаж 6, 7, 8, 12-р саруудад

Агаарын даралт — Дэлхийн гадарга болон Дэлхийн агаар мандал дотор оршиж буй бүх зүйлүүдэд үзүүлж буй даралтын нөлөөг агаарын даралт гэнэ. Агаарын даралт нь дэлхийн татах хүчний нөлөөгөөр үүсдэг, ө.х. агаар өөрийн жингээр дэлхий рүү татагдахдаа агаарын даралтыг үүсгэдэг. Агаарын даралтыг барометрээр хэмжих ба 0°С температурт, 760 мм мөнгөн усны баганатай тэнцэх хэмжээний агаарын даралтыг хэвийн агаарын даралт гэж нэрлэдэг. (Олон улсын стандарт атмосфер, 101.325 кПа).

Түүх

1638 онд Тосканы гүн Флоренцийн цэцэрлэгт хүрээлэнг усан оргилууруудаар чимхийг хүссэн ба тэрээр усыг 10,3 метрээс өндөрт шүршиж чадаагүй байна. Ус яагаад илүү өндөрт гарахгүй байгаа шалтгааныг илрүүлэх ажил эхэлсэн. 1643 онд Эванжелиста Торричелли, нэлээд хүнд бодис болох мөнгөн усаар туршилт хийснээр, агаар өөрийн гэсэн жинтэй гэдгийг баталсан. Винченцо Вивианитэй хамт Торричелли агаарын даралтыг хэмжих анхны туршилтыг хийхдээ, анхны мөнгөн усны барометрийг зохион бүтээсэн (Торричеллигийн хоолой гэж мөн нэрлэдэг).

Other Languages
Afrikaans: Lugdruk
العربية: ضغط جوي
azərbaycanca: Atmosfer təzyiqi
беларуская: Атмасферны ціск
беларуская (тарашкевіца)‎: Атмасфэрны ціск
Deutsch: Luftdruck
Esperanto: Atmosfera premo
eesti: Õhurõhk
فارسی: فشار جو
suomi: Ilmanpaine
magyar: Légnyomás
Bahasa Indonesia: Tekanan atmosfer
íslenska: Loftþrýstingur
日本語: 気圧
한국어: 대기압
Bahasa Melayu: Tekanan atmosfera
Nederlands: Luchtdruk
norsk nynorsk: Lufttrykk
srpskohrvatski / српскохрватски: Atmosferski tlak
Simple English: Atmospheric pressure
slovenčina: Atmosférický tlak
slovenščina: Zračni tlak
svenska: Lufttryck
українська: Атмосферний тиск
oʻzbekcha/ўзбекча: Atmosfera bosimi
Tiếng Việt: Áp suất khí quyển
中文: 气压
文言: 氣壓
Bân-lâm-gú: Khì-ap
粵語: 大氣壓力